22 жилийн дараа ...

1993 онд дуу, хөгжмийн шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолт хийж байсныгаа 22 жилийн дараа дахин үзэгчдэдээ толилуулах гэж байна.

22 жилийн дараа дахин тоглохын учир нь тэр үеийн манай дуучид хэрхэн дуулж амилуулсан, орчин үеийн дуучид хэрхэн өвлөж байгаа, түүнчлэн дуу, хөгжмийн сайн бүтээл хэрхэн үе дамжин уламжлагдаж, дуучид, хөгжимчдийн чадавхийг өсгөн нэмэгдүүлж байгааг харуулах 22 жилийн хөгжил, түүхийг харуулах зорилготой юм.

Нэгэнт энэ харьцуулалт, хөгжил буюу түүхийг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн учир миний бие өөрөө тайлбар хийж, тоглолтоо хөтлөн явуулах юм.

Тоглолтод оролцож байгаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал буюу Монголын Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын оркестр, Морин хуурын чуулга, Хөгжим Бүжгийн коллежийн оркестр, дуучид, хөгжимчид, удирдаач болон зохион байгуулж, тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Та бүхнийг 5 сарын 7-нд болох тоглолтод минь морилон саатахыг урьж байна.