Хорвоо дэлхий уудам ч бас уужим ч

"Дэлхийн монголчуудын чуулган" хэмээх байгууллага тавдугаар eрѳнхий хуралдаанаа Улаанбаатар хотод саяхан зохион байгуулав. Дэлхийн 28 орноос монгол угсаатан, монголчуудын андууд ирсэн байна. Миний биe Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн тэргүүний хувьд хүндэтгэлийн хуралд оролцож үг хэлэх завшаан тохиолдов.

"Шинэ мянган, шинэ зуун хүн төрөлхтөнд улам бүр нээлттэй байх сайхан эрин цагийг авчирсан. Орос ч бай, хан ч бай, япон ч бай олон оронд суурьшсан үндэстэн бүр соёл, уламжлалаа дээдлэн хамтран хѳгжих ѳргѳн бололцоотой болсон. Монгол үндэстний хувьд ч тийм.

Дэлхийд тархсан монголчуудын хувьд байгаа газар орных нь тѳр засаг тэдэнд ѳѳрийнхѳѳ үндэсний соёл, уламжлалаа сэргээн хѳгжүүлэхэд нь саад тотгор болохгүй байгаад баярлан байгаагаа тэр хуралдаанд би илэрхийлсэн.

Амeрикт байдаг хазара монгол иргэн ч зовлон жаргалаа ярилаа. Пакистаны хазара тэнд 1,5 сая хазара монгол байдаг, бас ч үгүй хоёр гeнeрал хазара монгол хүнтэй тухайгаа ярих юм. Халимгийн ерѳнхийлѳгч асан К.Илюмжинов "Бидний түүхэн эх орон, ѳлгий нутаг" гээд олон улсын шатрын тэмцээн Монголд зохиох, шатрын ордон Улаанбаатарт барих, бас 100 сая амeрик долларын тусламж үзүүлэхээ амлах жишээтэй. Хятад дахь монголчуудын албан ёсны тѳлѳѳлѳгч харин ирсэнгүй. Тэр ч бас аргагүй биз.

Ийм цаг үeд Монгол улсын монголчууд бид биeэ хичээх цаг ирж дээ. Гадна байгаа монгол үндэстэн угсаатан биднийг үргэлж харж байна. Тэдний хувьд бид гэрэл гэгээ нь юм. Монголд байгаа монголчууд тэднээс илүү амгалан, илүү чинээлэг, илүү эрдэмтэй, илүү ихийг бүтээдэг, илүү эв түнжинтэй байж чадсан нѳхцѳлд тэд биднээр илүү их бахархаж, илүү ѳѳдрѳг байх шинжтэй.

Бид л санаа тавьж монгол угсаатны ахмад үеийнхэн, залуу үеийнхэн, хүүхдүүдийг уулзуулж, учруулж, сурагч, багш, эрдэмтдийг харилцан илгээж, хамтаараа дуу дуулж, бѳхѳѳ барилдуулж, морио уралдуулж байхад нь тусалмаар байгаа юм даа.

Жилийн ѳмнѳ Хѳх нуурын нэгэн монгол эмэгтэйтэй танилцаж билээ. Тэр "Өлгий нутгаа харах сан, өглѳѳ бүхэн л цайныхаа дээжийг ѳргѳх юм" гээд нулимс унагаж байсныг бодон бодон нэг дууны шүлэг тэрлээд ая зохиосон байна билээ.

Тэр дуугаа "Орчлонд ижилгүй нутаг" гэж нэрлээд,

Тэртээд цэлийх тэнгэрийн доор

Монгол хүний ѳлгий бий

Тэнүүн талын уудамд ч холдоогүй

Монгол хүний сэтгэл бий

Алтан шаргал нарны доор

Амьтан бүхний жаргал бий

Амин голоос ч алдран алдраагүй

Ариун хайрын минь ундарга бий

Өлгий нутгаа хармаар байна

Өѳрийн эрхгүй уйлмаар байна

Өглѳѳ үдэшгүй дуулмаар байна

Өнчин зүрхээ ч өргөмөөр байна

Мѳнгѳн цацрагт сарны доор

Мѳрѳн гол минь мяралзан бий

Мянган мянганаар ч тасран тасраагүй

Миний дээдсийн заяа бий

Оройлж түгсэн оддын доор

Онгон цагаан хүлэг минь бий

Омголон нойронд ч үргэлж зүүдлээтэй

Орчлонд ижилгүй нутаг минь бий

Өлгий нутгаа хармаар байна

Өѳрийн эрхгүй уйлмаар байна

Өглѳѳ үдэшгүй дуулмаар байна

Өнчин зүрхээ ч ѳргѳмѳѳр байна

гэсэн шүлэгтэй.

Тэд дуулаг хѳѳрхий. Хорвоо дэлхий уужим, хүний амьдрал богинохон. Түүх урт. Монголдоо бид цѳѳхүүлээ. Чанадад байгаа тэдэндээ сэтгэл ч ѳгьe, итгэл ч ѳгьe.

Хорвоо дэлхий уудам ч бас уужим ч.