​Амьсгаа даран сонсов, бодож чагнав

Н.Жанцанноров: “Манай С.Батчулуун сайн тоглоорой гэчихсэн чинь адгаж байна шvv. Сайхан тоглолоо, сайхан тоглолоо. Дараагийн хєгжим “Дэврvv зурвас” гэж ятгын дєрвєлийн тоглодог аялгуу байна.

Би энэ хєгжмийг ятгачдыгаа эвдэх санаатай бичсэн юм. “Дэврvv зурвас” гэхээр нэг ийш тийшээ vсчсэн юм байх нь”

-Хєгжимчид сайн тоглолоо. “Цагаан суварга”-ын дундуур орж ирдэг лимбэний дуугаралт, хvний сэтгэлийн ямар ч нандин утсыг хєндєж чадах, танил ая, алдарт “Цагаан суварга” сайхан эгшиглэлээ-

-Г.Равдан, Ж.Батбаяр хоёрыг авчирсан бол маягтай юм болно. Намайг магтаад. Тэгэхээр би єєрєє хєтєлчихсєн нь дээр юм уу гэж бодоод та нарын ємнє сууж байна… “Адмон” компанийн 10 жилийн ойд зориулсан “Эгшиглэхvй, Єгvvлэхvй” тоглолтын эзэн, Ардын жvжигчин, тєрийн хошой шагналт хєгжмийн зохиолч Н.Жанцанноров єєрийнхєє тоглолтыг хєтєлж байгаа нь энэ.

Тайзны хажууханд, хєгжимчдийнхєє зэрэгцээ намхан ширээний ард, жижигхэн сандал дээр их зай эзлэхгvй гэсэн юм шиг тэрvvхэн тэндээ томоотой суучихсан. Нvдээ аньж ирээд, анхаарлаа тєв болгож байгаад хєгжмєє сонсоно. Хааяа нэг єлмий дээрээ сэмхэн гишгэж тайзны арыг эргэчихээд, завсар хооронд нь хєтлєгчийнхєє vvргийг гvйцэтгэж, хєгжмийн хэлийг тайлах ажээ, тэр эрхэм. Эхний хєгжим. Тоглолтын салхийг хагалсан тэр аялгуу “Симфонита” хэмээх 15 мин 45 секунд vргэлжлэх “урт” бvтээл. Єєрийнх нь хэлснээр хэцvv даваа. “Симфонита”-г Морин хуурын чуулгынхан ихэвчлэн тоглолтын тєгсгєлд барьдаг байж. Ийм vед хєгжимчид тоглолт дуустал хэцvv даваагаа бодсоор байдаг сул тал ажиглагдсан болохоор энэ удаа эхэнд нь тоглуулахаар шийдсэн гэж зохиогч єєрєє тайлбарлав. Нэг аялгуу 15 минут vргэлжилнэ гэдэг уртдаа орно. Гэхдээ Н.Жанцанноров гуайн хєгжимд бол бараг багадхаар. Тvvний “Симфонита” их сонин. Хурдан, удаан ая аль аль нь байна. Ятга, ёочин, хуур ээлжлэн ганц ганцаараа дуугарна. Ая тоглохгvй, зvгээр л ганц утас татах жишээний. Тэгэхдээ хаана нь бємбєрийн хvчтэй цохилт нvргэлж, хэдийд нь ятганы ганц утас дуугарах, хаанаас нь хийл “орж ирэх” гээд бvх зvйл дэндvv нарийн мэдрэмжєєс тєрсєн нь гайхалтай. Vзэгчдэд чилэх зав єгєлгvй “Симфонита” дууслаа. Хєтлєгч Н.Жанцанноров хєтлєгчийнхєє “ажлыг” хийж байна.

-”Д.Сосорбарамын дуулдаг миний нэг дуу байдаг юм. “Тогосын цагаан овоо” гэж. Дуу бол хєгжмийн .бvтээлийн нэг хэсэг шvv дээ. Сайн дуу сайн хєгжим болж болно, эсвэл дуу ч биш болж болно. Тэгэхээр би анх удаа “Тогосын цагаан овоо”-г дан хєгжмєєр сонсгомоор байна. Дуун дотор хєгжим байдаг гэдгийг харуулах гэсэн санаа юм даа. Миний ээжийн нутаг… Vнэхээр л тvvний хэлснээр энэ дуу хєгжмийн сайн бvтээл ажээ. Дууг нь сонссоноос хэд дахин илvv сэтгэл хєдлєв. Дараагийнх нь “Бурхан мэлмий” хэмээх шинэ уран бvтээл. Дандаа “Цагаан суварга”-ыг сонсоод баймааргvй байна гэж алдарт бvтээлээ тэр “хав дарж” орхино лээ. Сонссон хvний хар хор, атаа жєтєє бага боловч нимгэрээсэй гэж хийсэн “Бурхан мэлмий”-г нь сонсоход юу бодогдоно гээч. Надад бол амьдралынхаа аль хvрэх ёстой оргилоос алдаа, оноо бvхнээ тодоос тод харж байгаа юм шиг, тийм мэдрэмж тєрсєн. “Бурхан мэлмий” удаан хэмнэлтэй хєгжим байсан. Гэхдээ дэндvv уянгалсан биш, эрч хvчтэй. Чи тэгэхэд л нэг алдсан шvv гэж чичлээд байгаа юм шиг… Удаан аялгуу. Дараагийнх нь ч бас удаан ая байв.

-Н.Ж: “Хэнтийн єндєр ууланд”, “Цагаан суварга”, “Монгол аялгуу” шиг хєгжмийг залуу, зандан цагтаа л бичдэг юм шиг байна. Нас ахиад ирэхээр удаан сэтгэдэг болчихдог юм уу, удаан л хєгжим бичээд байх болж. Одоо сонсгох “Бодлын vзvvрт” гэж энэ бvтээлийн эхлэл, тєгсгєлийг сайн анзаараарай. Морин хуурын хєгєєр дуусна. Би єєрийнхєє байран дээр эргээд ирлээ гэсэн санаа. Нэг л урт ая сунаад байх болов уу. Тэр нь бодлын vзvvр юм уу даа”. Нээрээ л их урт аяны дараа “Мєнх тэнгэрийн хvчин дор” киноны Чингис хаан “Бурхан халдун”-ы євєрт очдог хэсгийг Н.Жанцанноров гуай дандаа магтаад байдаг Ашид хєємийчдєє зориулан найруулжээ. “Симфонита”, “Бурхан мэлмий”, “Бодлын vзvvрт” гээд дандаа удаан хєгжим явсны дараа Ардын жvжигчин, “Морин хуур чуулга”-ын удирдаач С.Батчулуун найзаасаа “Хутагтын сахиус”-ын хурдан хэсгийг нь тоглож єгєхийг хvсэв. Vзэгчдийг чилж байгаа болов уу гэж санаа зовсон юм даг уу даа. “Хуучнаар бол та бvхнийг сэрээж байгаа юм” гэж тэрийгээ тайлбарлав

-Н.Ж: “Манай хєгжмийн зохиолчдын хурдан хєгжим дээр дандаа морин хуурын тєвєргєєн яваад байдаг. Энvvнийг бие биенээ дуурайж байна гэж нэг талаар ойлгох байх. Гэхдээ энэ бол их гэнэн бодол юм. Ерєєсєє л морины явдал гэдэг хvний сэтгэлийн эрчмийг дvрсэлдэг учир vvнийг буруутгаж бас болохгvй”. Ингэж хэлээд тэр “Єнєє цагаан суварга аа нэг сонсох уу даа” гэж vзэгчдийг баярлуулав. “Цагаан суварга”-ыг зохиосноос хойш арав гаруй жил єнгєрчээ.

-Н.Ж: “Заримдаа vзэгчид уйддаг байж магадгvй. Тоглолт бvр дээр л тоглуулаад байх юм гэж. Тэгэхдээ ингэхгvй бол болдоггvй юм аа. Манай хєгжимчид ч гэсэн хамгийн сайн тоглодог хєгжмєє муу тоглочих гээд байх vе бий. Ер нь сонсч л байх хэрэгтэй. Хєгжимчдєєсєє “Цагаан суварга”-ыг нэг сайхан тоглож єгєхийг хvсмээр байна Хєгжимчид сайн тоглолоо. “Цагаан суварга”-ын дундуур орж ирдэг лимбэний дуугаралт. Хvний сэтгэлийн ямар ч нандин утсыг хєндєж чадах, танил ая, алдарт “Цагаан суварга” сайхан эгшиглэлээ.

-Н.Ж: “Манай С.Батчулуун сайн тоглоорой гэчихсэн чинь адгаж байна шvv. Сайхан тоглолоо, сайхан тоглолоо. Дараагийн хєгжим “Дэврvv зурвас” гэж ятгын дєрвєлийн тоглодог аялгуу байна. Сайн хєгжимчин, дуучдыг ашиглах хэрэгтэй. Би энэ хєгжмийг ятгачдыгаа эвдэх саиаатай бичсэн юм. “Дэврvv зурвас” гэхээр нэг ийш тийшээ vсчсэн юм байх нь”. Vсчсэн гэж зохиогч нь жаахан “танхай” тодорхойлолт єгчихсєн болохоос биш ятгыг хєгжимчидтэй нь хамт эвдсэн тэр аялгуу vнэхээр гайхалтай байсан. Ятганаас тийм эгшиг гарч, ятгыг тэгж дуугаргаж байхыг олон харсан хvн байхгvй байх. “Манайд одоо болтол концертын жинхэнэ танхим байхгvй. Хэрвээ байдаг бол энэ мундаг хєгжимчдийг ямар ч микрофонгvй тоглуулах хэрэгтэй. Vнэндээ бол vзэгчдийг микрофоноор хуураад байгаа тал манайд байгаа хэмээн тэр ятгын гоцлолын дараа vзэгчидтэй буу халав. Энэ vеэр хуурчид тайзыг чєлєєллєє.

-Н.Ж: “Хєгжимчдийгєє хоёр дахь хувцастай нь та нартаа харуулчих санаатай. Манай хэд хувцсаа сольж байна. Гэхдээ удахгvй хоёр минут 30 секунд л болно. “Адмон” компанийг оюунлаг хvмvvсээр хvрээлэгдсэн их том компани гэж би ойлгодог. Тийм болохоор энд ирсэн оюунлаг зочдыг хvндлээд байгаа санаа юм шvv дээ. Манай С.Батчулуун ч гэсэн. “Симфонита”-г найрал хєгжмийг сонгодог байх ёстой гэж vзсэн болохоор удирдаачийнхаа хар хувцастай ирсэн гэж би ойлгож байна. Vзэгчдийг ч бас хvндэлж байгаа хэрэг. Энэ удирдаачдын хувцас чинь 300 гаруй жил болж байгаа юм гэнэ лээ. С.Батчулуунд энэ хувцсыг Улсын филармони Австрийн Вен хотоос авч єгсєн. 2000 ам.доллар гэсэн. Их vнэтэй эд. Чулуун багш бол хоёр хувцастай, Москва, Чехэд хийлгэсэн гэдэг байх шvv. За манайхан гарч ирэх дєхєж байх шиг байна. Амжаад нэг зvйлийг ярьчихъя. Манай чуулгынхан яг 800 жилийн ойд зориулаад хийсэн юм алга гэх vv дээ. Гэхдээ бид хєгжмийг хvргэх ёстой газар нь хvргэсэн гэж бодож байгаа. Германы Берлиний их танхим, Женевийн НVБ-ын их танхим, Австрид, єнєє алдарт “Алтан заал”-ны чинь нэгэнд, Италийн таван хотод, Ялонд тоглолоо. Тайзнаа шар хувцсаа сольж, хар, цагаан хосолсон єєр хувцастай хєгжимчид байраа эзлэв. Н.Жанцанноров гуай яриагаа vргэлжлvvллээ. “Манай “Адмон”-ын-хон захиад байсан. Дандаа морин хуур тоглоод байв гэж. Уг нь бол тэгмээр байсан л даа. Гэхдээ би та бvхний сэтгэл санааг бодоод хоёр дуучин урьсан юм. С.Жавхланг ч юм уу, хэнийг ч юм, тийм залуу дуучдыг урих гэхээр бас болохгvй юм. Одоо дуулах дуучид миний vеийн хоёр л доо. Ардын жvжигчин А.Долгор, Б.Жавзандулам хоёрыгоо уръя. Хэнтэй ч єрсєлдєхгvй хоёр дуучин шvv. Эдний араас єєр дуучид гаргаж, тэднийг эвгvй байдалд оруулаад дэмий байх. Тэр хоёрыгоо сонсъё… Ардын жvжигчин А.Долгор “Магнаг цэнхэр дэлхий”, “Аргалд явсан эжий”, Б.Жавзандулам гуай “Сангийн далай нуур”, “Хvний заяа” гээд тvvний хоёр хоёр дууг vзэгчдэд хvргэв. Тэгтэл тэрvvхэн хооронд хєгжилтэй юм болсон. Юу гэхээр Н.Жанцанноров гуай Ардын жvжигчдийг ємнєє зогсоож байгаад, vзэгчдийн нvдэн дээр бага зэрэг “тvлж” орхих нь тэр.

-Н.Ж: Ж.Чулуун, Б.Шарав, Х.Уртнасан эд маань нэг vеийнхэн. Тэдний араас А.Долгор, Б.Жанзандулам, С.Батчулуун гээд бидний vе явж байгаа юм уу даа. Би энэ гуравтай нэг vе болж тєрсєндєє єєрийгєє азтай хvн гэж боддог юм. Гэхдээ уулзсан дээрээ хэлэх нэг юм байна. Манай хэдийг хурим, найран дээр уриад л аваачаад байх юм. Би ханшийг нь сонирхож vзлээ. Найр, хурим уртын сайхан дуугаар эхлэх ёстой гээд єнєє мундаг Баттємєрийг чинь дуулуулчихаад тавин мянгєн тєгрєг, нэг хадагтай єгдєг юм байна. За тэгээд, заавал ардын жvжигчин дуулуулна гээд А.Долгор эд нарыг аваачаад 100 мянган цаас єгдєг юм уу даа… Тэгтэл найр, наадмаа хєгжєєнтэй болгох гэж Т.Ариунаа ч юм уу, С.Жавхланг ч юм уу дуулуулаад сая тєгper єгдєг гэж байна шvv. Ийм биш ээ. Та нар битгий тэнд дуулж бай. Зиндаандаа байх хэрэгтэй. Том байх хэрэгтэй. Дуртмал сайхныг дуулна гэдэг нэг зєєлєн зєєлєн замбуулингаас арав дахин хатуу замбуулин юм шvv. “Хvний заяа”-г анх Ардын жvжигчин Х.Уртнасан гуай дуулжээ. “Манай Х.Уртнасан “Хvний заяа”-г бярдаж дуулсан. Харин Б.Жавзандулам сэтгэлээ нааж дуулдаг. Манай А.Долгор, Б.Жавзандулам хоёр олон жил дуулна аа. Би эднийгээ хэдтэй гэдгийг ч мэддэггvй юм. Надаас дvv л байх” гэж тэрхэн зуур Тєрийн хошой шагналт, хєгжмийн зохиолч дуучиддаа магтаалын vг илгээв. Харамсалтай нь, vзэгчид дуучдыг дахиулах гэсэн боловч хєтлєгч Н.Жанцанноров халгаасангvй. Бид долоон минут єнгєрчихсєн яваа шvv гэж харин ч яарах талдаа. Нэг мэдэх нээ, 21 цаг єнгєрєєд, тоглолт дуусах дєхжєє. “Найман шарга”-ыг тэр тоглолтын сvvлчийн дуу байхаар найруулсан байв. Эгшиглэхvй, єгvvлэхvй… Эгшиг бvхэн vг хэлдэг аж. “Найман шарга”-ын эхэнд нэг танил ая зурвас сонсогдоод єнгєрдєг дєє. Б.Бадар-Ууган агсны “Тєрсєн нутгийн vзэмж шингээд” гэж дуулдаг хэсэг. Н.Жанцанноров гуайг “Найман шарга”-ыг бичиж байх vед энэ дууг дуулдаг, тvvний сайхан найз нь хорвоог орхин явсан юм. Н.Жанцанноров гуай vvнийгээ сэтгэл сэмэртэл хэлдэг. “Миний сайхан андын амьсгаа орсон юм шvv” гэж. Vнэхээр л “Найман шарга” эхлэхэд “Гэрлэж амжаагvй явна” кино, намуухан хоолойгоор дуулах Д.Бадар-Ууган агсан нvдэнд нэг их тод харагдав. Сvvлийн хєгжим гээд сонсчихсон vзэгчид суудлаасаа босох дургvй байлаа. Тэр нь ч зєв байж. Н.Жанцанноров гуай соёлтой орны жишгээр vзэгчиддээ бэлэг болгож, “Мандухай цэцэн хатан” киноны хєгжмєєс бэлтгэжээ. Эх нутгийн тухай аялгуу хэмээн тvvний хэлсэн сайхан хєгжмєєр тоглолт єндєрлєсєн. Сэтгэл ханамжийг эцсийн цэгт нь аваачихаар сайхан тоглолт болжээ. Магадгvй “Адмон”-ы ой гэхээр олон хvнд шагнал урамшил єгєєд л, тэднийг баахан магтаад байх болов уу гэж ихэнх хvн тєсєєлсєн байж болох. Тэгвэл тэр улиг болсон уламжлал огтхон ч vнэртээгvй. Ердєє л эхэнд нь Н.Жанцанноров гуай хэдхэн vг хэлсэн. “Одоогоос 15 жилийн ємнє “Адмон”-ы Р.Энхбат, Германы “Nevelhorn” СД-ний компанийн захирал бид гурав Монголын анхны CD-r бичиж байж. Тvvнээс гурван жилийн дараа Р.Энхбат энэ компаниа байгуулж байсан. Одоо арван жил єнгєрчихєж. Энэ хугацаанд “Адмон” миний найман цомог, найман номыг эрхлэн гаргасан байна” гэсэн гуравхан єгvvлбэрээр тэр “Адмон” гэдэг андыгаа магтсан. Бас ойрын хэдэн жил тоглож амжихгvй морин хуурын дээжис бvтээлээ зориулжээ.

Vзэгчид концертын танхимаас заал руу гараад, гэр лvv гээ яарахыг хvссэнгvй. Vvдэнд “Адмон”-ы cop болсон гэрэл зургийн шилдэг бvтээлийн vзэсгэлэн. Шилэн хоргон дахь нvд, ухаан унагам сайхан номнууд биднийг хvлээж байлаа. Харин Ардын жvжигчин Н.Жанцанноров, оюуны vнэт капитал нийлvvлж буй “Адмон”-ынхан л нэг зvйлд сэтгэл дундуур vлдэв. Сайд, дарга, эрхэм дээдсvvдэд зэхсэн урилгын суудлууд эзэнгvй байсаар тоглолт дууссанд тэд жаахан “гомдсон” байх. Харамсалтай л юм, Н.Жанцанноровыг сонсохын тулд тэд дахиад олон жил хvлээх болж дээ.

Б.Бадамгарав

2006.12.1 Ардын эрх